"Анима" сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын бүтээл дэлгэгдлээ
Өчигдөр АНУ-ын ЭСЯ-наас Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдрийг тэмдэглэж, уран зургийн хүлээн авалтыг "American Corner, Ulaanbaatar"-т зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Өчигдөр АНУ-ын ЭСЯ-наас Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдрийг тэмдэглэж, уран зургийн хүлээн авалтыг "American Corner, Ulaanbaatar"-т зохион байгууллаа. Тэгвэл өнөөдөр тэрхүү үйл ажиллагаан дээр онцолсон Анима дүрслэх урлагийн сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын бүтээлүүд олон нийтэд нээлттэй боллоо. Үзэсгэлэн өнөөдөр өндөрлөх юм.
Дашрамд дурдахад, АНУ-аас Монголд суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нь манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн уран бүтээлийн олон ажлыг дэмждэг юм. Хамгийн сүүлд АНУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хууль батлагдсаны хүрээнд манайд богино кино бүтээлийн уралдаан зохион байгуулж, төслийн уралдаан зарлаж байсан билээ.


















