Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Анх удаа баг Түмэн адууны баяраа тэмдэглэв

Төв аймгийн Алтанбулаг сум нь өнгөрсөн онд 26 мянган адууг тоолуулж үүнээс Аргал 2-р баг нь түмэн адуугаараа аймгийн 97 багаас 2т эрэмбэлэгдэж, МУ-ын 21 аймаг, 330 сум, 1530 багаас

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Анх удаа баг Түмэн адууны баяраа тэмдэглэв
Анх удаа баг Түмэн адууны баяраа тэмдэглэв. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 26-нд адуун сүргээрээ алдартай Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал 2-р багийн түмэн адууны баяр боллоо.

Төв аймгийн Алтанбулаг сум нь өнгөрсөн онд 26 мянган адууг тоолуулж үүнээс Аргал 2-р баг нь түмэн адуугаараа аймгийн 97 багаас 2т эрэмбэлэгдэж, МУ-ын 21 аймаг, 330 сум, 1530 багаас 7-т бичигдэж байгаа адуун сургийн өлгийн нутаг гэж хэлж болно.

Анх 1989 онд тус суманд нэг түмэн адууны баяраа ёслол төгөлдөр хийснээс хойш 2009 онд хоёр түмэн адууны баяраа хийж байсан түүхтэй сум юм.

Энэ нь түүхэнд анх удаа баг түмэн адууны баяраа хийж байгаа тохиолдол юм. Түмэн адууны баярын адуучин тэмцээнд Алтанбулаг сумын 120 гаруй адуучид оролцож шилдгээ тодруулжээ.

Адуучин тэмцээн морьтой шургуулж уургалах, уурга шүүрэх, явган шургуулж уургалах, эмнэг булгиулах, морь сэлгүүлж уургалах, гэсэн 5 төрлөөр явагдсан байна. Адуучин тэмцээний тэргүүн байранд Алтанбулаг сумын 2-р багийн адуучин Бямбаням тэргүүлж Алтанбулаг сумын 3-р багийн адуучин Д.Отгон-Өлзий удаалж, тус сумын 2-р багийн адуучин М.Даваажаргал 3-р байранд шалгарчээ.

Мөн түмэн адууны баярын хүрээнд сайхан хөхүүр, сайхан айраг, хос морьтон, 64 бөхийн барилдаануудыг амжилттай зохион байгуулсан байна. Бөхийн барилдаанд Аймгийн арслан П.Эрхэмжаргал түрүүлж хурсан олныг баясгалаа.

Сэтгүүлч: Т.Саранчимэг

Хуваалцах