Анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөлөө
Автотээврийн үндэсний төвөөс орон нутгийн замд цаг агаарын нөхцөл байдал ямар байгааг мэдээллээ.
Мэдээллийн алба

Автотээврийн үндэсний төвөөс орон нутгийн замд цаг агаарын нөхцөл байдал ямар байгааг мэдээллээ.
2019 оны 01 сарын 28-наас 29-нд шилжих шөнө
- А0902 Булган-Мөрөн чиглэлийн зам дагуух зарим хэсгээр, А1002 Эрдэнэт-Булган чиглэлд цас орсон;
- А14 чиглэлийн Бага улаан даваа Ховдоос 198-202 км хооронд бага зэрэг хунгарласан;
- А0306 дугаартай Өлгий-Цагааннуур чиглэлийн Зээгтийн давааны ПК42-ПК46 дах км-ийн хооронд цас хунгарласан;

- А1001 ДА-ЭТ чиглэлийн замд тэнгэр бүрхэг, хүчтэй цасаар шуурсан; А0401 УБ-ДА, А0402 ДА-СҮ чиглэлийн замд тэнгэр бүрхэг, хүчтэй салхитай; А1001 ДА-ЭТ чиглэлд цас бударч явган шуурч хоносон байна.

2019 оны 01 сарын 29-ний өглөөний байдлаар
- А0101 кодтой УБ-Чойр чиглэлд тэнгэр бүрхэг, хүчтэй салхитай; Тэнгэр бүүдгэр, салхитай явган шуурга шуурч байна.
- Мандалговь-Даланзадгад А0202/154-305км/, Даланзадгад-Цогтцэций-Гашуунсухайт А0202/00-329.9км/ авто замуудын дагуу тэнгэр бүрхэг хүйтэн салхитай явган шуургатай,
- А0601 дугаартай Элсэнтасархай-Хархорин, А0602 дугаартай Хархорин-Цэцэрлэг, А08 дугаартай Хархорин-Хужирт, А28 дугаартай Хархорин-Өгийнуур чиглэлийн замуудын дагууд бага зэргийн цас шуурсан байдалтай байна.
Өнөө, маргаашдаа хүйтний эрч чангарч, шөнөдөө орон нутгийн замд явган болон цасан шуургатай байх тул хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж, анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.



















