“Анхан шатны байгууллага-2015” хангайн бүсийн зөвлөгөөн боллоо
Зөвлөгөөнд тус намын дарга Н.Энхбаяр, Гүйцэтгэх товчоо, Бага чуулганы болон УИХ, Засгийн газрын гишүүд, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймгийн МАХН-ын хорооны төлөөлөгчид оролцжээ.
Мэдээллийн алба

МАХН-ын “Анхан шатны байгууллага-2015” хангайн бүсийн зөвлөгөөн Өвөрхангай аймгийн Хархорин суманд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Зөвлөгөөнд тус намын дарга Н.Энхбаяр, Гүйцэтгэх товчоо, Бага чуулганы болон УИХ, Засгийн газрын гишүүд, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймгийн МАХН-ын хорооны төлөөлөгчид оролцжээ.
Үүний өмнө болсон говийн болон төвийн бүс, баруун бүсийн зөвлөгөөнөөр үндсэн илтгэлүүд сонсгож, гишүүд, төлөөлөгчдийнхөө дунд хэлэлцүүлэг явуулсан. Тэгвэл энэ удаа улс орны өмнө тулгамдаж буй асуудал, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын талаар үндсэн болон хавсралт илтгэлүүд тавьж, хэлэлцүүлсэн байна.
Мөн эрдэмтэн, судлаачдыг урилгаар оролцуулж салбар, салбарт өрнөж буй асуудлаар илтгэл сонссон нь шинэлэг болсон гэж зохион байгуулагчид үзэж байгаа юм.
Зөвлөгөөний шилдэг илтгэгчээр шалгарсан Нарийн бичгийн дарга Г.Дугаржав “Бүсийн зөвлөгөөнүүд гэдэг тухайн бүсэд намын нөхдөө цуглуулж уулзах, урмыг нь сэргээх, бүс нутгаас эхлээд улс орны хэмжээнд тулгамдаж буй асуудлаар гарц хайж санал бодлоо солилцдог хамгийн үр дүнтэй ажлын нэг байдаг” гэдгийг онцолжээ.
Зүүн бүсийн зөвлөгөөн энэ долоо хоногийн сүүлээр Хэнтий аймагт Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн МАХН-ын гишүүд дэмжчигдийн дунд болох аж.


















