Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Анхан шатны тусламж аваагүйн улмаас хүүхэд эрстсэн бол яах вэ

Эмч сувилагч нь ажил хүлээлцээд завгүй гээд өндөр халуурсан бага насны хүүхдэд үзлэг хийлгүй буцаажээ. Тодруулбал БОЭТ-ийн хүлээн авахад 6дугаар сарын 27 ны өглөөний 7 цаг орчимд 4 настай хүүхэд нь өндөр халуурсны улмаас нэгэн иргэн хүүхдээ тэврэн очсон гэнэ. Гэвч бид ажил хүлээлцээд завгүй өрхийн э

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Анхан шатны тусламж аваагүйн улмаас хүүхэд эрстсэн бол яах вэ
Анхан шатны тусламж аваагүйн улмаас хүүхэд эрстсэн бол яах вэ. Зураг: МҮОНРТ

Эмч сувилагч нь ажил хүлээлцээд завгүй гээд өндөр халуурсан бага насны хүүхдэд үзлэг хийлгүй буцаажээ. Тодруулбал БОЭТ-ийн хүлээн авахад 6 дугаар сарын 27 ны өглөөний 7 цаг орчимд 4 настай хүүхэд нь өндөр халуурсны улмаас нэгэн иргэн хүүхдээ тэврэн очсон гэнэ. Гэвч бид ажил хүлээлцээд завгүй өрхийн эмнэлэгтээ оч гэжээ. Энэ талаар аймгийн ЗДТГ-ын иргэдээс санал хүсэлт хүлээж авах 70353511 утсанд нэгэн иргэн гомдол ирүүлжээ.

Эмч сувилагчид хүний эрүүл мэндийн энхийг сахиулагчийн тангараг өргөсөн, хариуцлагатай хүмүүс ээ. Тэд ямар ч салбараас илүүтэйгээр эрдэнэт хүний эрүүл мэндэд сэтгэлээсээ, хүнлэг энэрэнгүйгээр хандах хүмүүс. Гэтэл тэдний зарим нь үүрэг хариуцлагаа умартжээ. 6дугаар сарын 27 нд л гэхэд 4 настай бяцхан хүүхэд өндөр халууран очиход учир шалтгааныг нь тодруулж үзлэг ч хийлгүй, өрхийн эмнэлэгтээ ханд гэсэн байх юм. Ажлын цаг эхлэхээс өмнө үүрийн цагаар шүү дээ.

Өглөө эмч сувилагч нар ажил хүлээлцэх их ачаалалтай үеэр ирсэн байна лээ.Мөн өрхийн эмнэлгийн эмч нь амралттай, орлож үлдсэн эмч нь эзгүй байсан. Түүнд бид сануулах арга хэмжээ авсан гээд өмгөөлөөд ч байгаа юм уу, хамгаалаад ч байгаа юм уу гэлтэй хариулт тайлбарыг ЭМГ-ын дарга удирдлага болох Мөнхцэцэг өгч байх юм. Энэ юу гэсэн үг вэ. Монголчууд бид элдэв халдварт өвчин, томчууд биднээс шалтгаалах хүчин зүйлсээс болж, бяцхан үрсээ хэдхэн хоногийн дотор ар араас нь алдаж, сэтгэл зовниж суухад эмч сувилагч, бүр эрүүл мэндийн газрын дарга нь ийм тайлбар өгөхөд бид хэнд итгэх вэ. Үүгээр бид салбарын бүхий л эмч мэргэжилтэнг буруутгасангүй ээ.

Гэвч Орхон аймгийн БОЭТ-тийн үйлчилгээтэй холбоотой нийтлэг иргэдийг бухимдуулдаг хүнд суртал цухалзаж, сэтгэл дутагдаж байгаа нь харагдаж байгааг Орхон аймгийн засаг даргын нийгмийн асуудал эрхэлсэн орлогч Түвшинжаргал харж, хариуцсан ажил үүрэгтээ чин сэтгэлээр, тэр дундаа хүүхэд багачуудад ингэж хандаж байгаад шүүмжтэй хандаж байлаа. Муугаар бодоход хүүхдийн амь нас эрсдэлтэй үед тэд ээлжээ хүлээлцсээр байх юм биш биз дээ...

Ар гэр ахуй амьдралдаа зарцуулах цаг хугацаагаа эрүүлийг хамгаалахад зориулж хүчин зүтгэдэг та бүхэн минь бидний баатрууд ч гэлээ хэн нэгэн хариуцлагагүй, хувиа хичээж, үүргээ умартсан эмч сувилагчаас болж нэр хүнд салбарынхаа нэрийг унагахгүй байхыг хүсье.

Сурвалжилсан: А.Саранчимэг

Хуваалцах