Анхны түүхий резиний үйлдвэр нээлтээ хийлээ
Түүхий резин, резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх "Мэйнспринг" ХХК-ийн түүхий резиний үйлдвэрийн нээлтийн арга хэмжээ Эрдэнэт хотод боллоо.
Мэдээллийн алба

Түүхий резин, резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх "Мэйнспринг" ХХК-ийн түүхий резиний үйлдвэрийн нээлтийн арга хэмжээ Эрдэнэт хотод боллоо.
Энэхүү үйлдвэр нь Монгол Улсын хамгийн анхны түүхий резиний үйлдвэр болж байгаа юм.
Манай улс одоогоор Хятад, Орос зэрэг орнуудаас түүхий резинийг голлон импортлодог бөгөөд тус үйлдвэр нээгдсэнээр эхний ээлжинд Эрдэнэт хотын түүхий резиний хэрэглээг бүрэн хангаж цаашид өргөжин тэлэх бүрэн боломжтой юм байна.
Түүхий резиний үйлдвэр нь Тайвань улсаас оруулж ирсэн бүрэн автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд түүхий эд болох каучукийг Вьетнамаас оруулж ирдэг байна. Түүнчлэн цэвэр каучукаар хийж байгаа учраас тус үйлдвэрийн түүхий резин нь импортоор оруулж ирдэг резин болон резинэн бүтээгдэхүүнээс илүү чанартай гэнэ.


















