Анна Курникова, Энрике Иглесиас нар ихрүүдийнхээ зургийг инстаграмдаа байршуулжээ
Шинэ зураг байршуулаад таван цаг болоход 986,6 мянган лайк авч, фенүүд нь олон мянган сэтгэгдэл бичсэн байна.
Мэдээллийн алба

ОХУ-ын нэрт теннисчин асан Анна Курникова, Испанийн алдарт дуучин Энрике Иглесиас нарын хувийн амьдрал, хов живээс хол байдаг гэдгээрээ алдартай билээ. Тэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-нд хоёр ихэр хүүхдээ өлгийдөн авсан юм. Тэгвэл Энрике Иглесиас өчигдөр анх удаа ихрүүдийнхээ зургийг өөрийн инстаграм хуудсанд байршуулжээ. Шинэ зураг байршуулаад таван цаг болоход 986,6 мянган лайк авч, фенүүд нь олон мянган сэтгэгдэл бичсэн байна. Эх сурвалжуудын мэдээлснээр ихрүүдэд Николас, Люси хэмээх нэр хайрлажээ. Хосууд эцэг эх болох гэж буйгаа сайн нуусан учир Аннаг жирэмсэн тухай хэн ч мэдээгүй гэнэ.




















