Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Антуан Гризманн багтаа 15 дахь хожлыг нь авчирлаа

Диего Симьонегоор удирдуулсан “Атлетико Мадрид” клуб энэ тойрогт “Гранада” клубын талбайд зочиллоо.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Антуан Гризманн багтаа 15 дахь хожлыг нь авчирлаа
Антуан Гризманн багтаа 15 дахь хожлыг нь авчирлаа. Зураг: МҮОНРТ

"Ла лиг"-ийн 26-р тойрогт нийслэл Мадрид хотын өөр нэгэн шилдэг баг, Диего Симьонегоор удирдуулсан “Атлетико Мадрид” клуб энэ тойрогт “Гранада” клубын талбайд зочиллоо. Нарлаг Испанийн шилдэг багуудын нэг “Атлетико Мадрид”-аас энэ өдөр багийн шилдэг хагас хамгаалагч Кокегийн дамжуулалтаар 25 настай Франц довтлогч Антуан Гризманн улирлын 13 дахь гоолоо оруулж багтаа ялалтыг ачиржээ. Баг нь ингэснээр улирлын 15 дахь хожлоо авч, 52 оноотой болсоноор лигийн хүснэгтийн 4-р байраа хадгалан үлдэж байна. Харин Гранада 18-р байрт улирлыг үргэлжлүүлж байгаа юм.

Хуваалцах