Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
MС
MNB.mn сайтын мэдээний алба
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

"Астана-2026” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 59 кг-д ОУХМ Х.Болортуяа, ДАШТ-ий хүрэл медальт, Канадын Лауренсе Беаурегард нар дагах барилдаанд хүч сорих сорив.
Манай тамирчин өрсөлдөгчөө 8:5-аар буулган авч, 21:00 цагаас Казахстаны Алтын Шагаеватай хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Харин эрэгтэйчүүдийн 65 кг-ын дагах барилдаанд Казахстаны Оссимжан Дастанбек, манай тамирчин Б.Зэнээмэдэрийг оноогоор цэвэр ялсан байна.
Хуваалцах


















