Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Европ дахь монголчуудын “Берлин-2026” тэмцээний аваргууд тодорлоо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европ дахь монголчуудын “Берлин-2026” тэмцээний аваргууд тодорлоо
Европ дахь монголчуудын “Берлин-2026” тэмцээний аваргууд тодорлоо. Зураг: МҮОНРТ

Европ дахь монголчуудын насанд хүрэгчдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах XVIII тэмцээн 2026 оны 10-р сарын 24, 25-ны өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотод анх удаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдлаа.

Европын 12 орны нийтдээ 50 орчим баг оролцсон, “One Dream, One Nation” гэсэн уриан дор зохион байгуулагддаг энэхүү тэмцээнд эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрт ХБНГУ-ын “Нэгүн” баг, хоёрдугаарт Бүгд найрамдах Чех Улсын “Тэмүүлэл” баг, гуравдугаарт Швейцарийн “Виннерс” баг тус тус шалгарлаа.

Тэгвэл эрэгтэйчүүд ангилалд өнгөрсөн 2025 оны аварга Шведийн “The Odds” дахин түрүүлж хос алтан медальтан болж Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомыг анх удаа гардан авлаа.

Тэмцээний хоёрдугаар байрт Францын “France” баг, харин хүрэл медалийн эздээр Ирландын “The Dubliners” баг тодорлоо.

Харин энэхүү 18 дахь удаагийн тэмцээний үнэ цэнэтэй буюу MVP тоглогчоор эмэгтэйчүүдийн “Нэгүн” багийн ахлагч О.Даваадаш, эрэгтэйчүүдээс “The Odds” багийн ахлагч O. Mаргад-Эрдэнэ нар шалгарлаа.

Түүнчлэн тэмцээний бүхий л тоглолтуудыг удирдан чиглүүлж мэргэжлийн өндөр түвшинд шүүн явуулсан шүүгчдийн бүрэлдэхүүнд үзэгчид болон тамирчид ихэд сэтгэл хангалуун байсан.

Монголын Сагсан бөмбөгийн лигийн шүүгч болох Ж.Мөнхзаяа,У.Болортуяа, А.Даваадорж, Ө.Сэдэд, Б.Мөнхжин мөн БНТурк Улсаас М.Гомбо болон Герман улсын мэргэжлийн шүүгчид энэ тэмцээнд хамтран ажилсан байна.

Скандинавын орнууд дахь тусгай сурвалжлагч Р.Алдар

Хуваалцах