Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны хэргийг түр хамаарагчийг хүлээн авч уулзлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Мануэл Микаллерыг хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны хэргийг түр хамаарагчийг хүлээн авч уулзлаа
АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны хэргийг түр хамаарагчийг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Мануэл Микаллерыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр улсын эрх зүйн салбар дахь хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд, цаашид гэр бүлийн хүчирхийлэл, хар тамхи, мансууруулах бодис, санхүүгийн гэмт хэрэг, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх болон энэ чиглэлээр хууль сахиулах байгууллагын алба хаагчдыг чадавхжуулахад хамтран ажиллахаар болов.

Мөн Америкийн талаас Солонгосын хойгт үүсээд бүй өнөөгийн нөхцөл байдлын талаар харилцан санал солилцож, бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад Монгол Улсын оролцоо чухалыг онцоллоо.

Уулзалтын төгсгөлд ХЗДХЯ АНУ-тай өмнө нь хэрэгжүүлсэн хамтын ажиллагааны ажлуудаа үргэлжлүүлэн, илүү өргөн хүрээнд хөгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв.

Хуваалцах