Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Женэфэр З.Гаалтыг хүлээн авч уулзав

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Женэфэр З.Гаалттай 2015 оны есдүгээр сарын 28-нд Гадаад хэргийн яаман дээр уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардан авав.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Женэфэр З.Гаалтыг хүлээн авч уулзав
АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Женэфэр З.Гаалтыг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Женэфэр З.Гаалттай 2015 оны есдүгээр сарын 28-нд Гадаад хэргийн яаман дээр уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардан авав.

Уулзалтын үеэр хоёр талын харилцааны өнөөгийн байдал болон цаашдын зорилтуудын талаар ярилцав. Элчин сайд Гаалт өөрийн бүрэн эрхийн хугацаанд хоёр талын идэвхтэй харилцааг улам өргөжүүлэх, одоо яригдаж буй зарим нэг асуудлыг урагшлуулах чиглэлээр ажиллах төлөвлөгөөгөө товч танилцуулав.

Элчин сайд Гаалт энэ оны 10 дугаар сарын эхээр Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барихаар төлөвлөөд байна.

Хуваалцах