АНУ “Ковид-19” шинжилгээнд хамрагдах шаардлагыг цуцаллаа
АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байдены засаг захиргаа ням гарагаас эхлэн олон улсын агаарын тээврийн зорчигчдод тавьж байсан коронавирусний шинжилгээ өгөх шаардлагыг цуцалсан байна.
Мэдээллийн алба

АНУ-ын ерөнхийлөгч ЖозефБайдены засаг захиргаа ням гарагаас эхлэн олон улсын агаарын тээврийн зорчигчдод тавьж байсан коронавирусний шинжилгээ өгөх шаардлагыг цуцалсан байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч энэ төлөвлөгөөг баасан гарагт твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
Вакцинжуулалт болон бусад хүчин зүйлүүд өвчин хүндрэх, нас барах эрсдэлийг бууруулахад нөлөөлсөн тул шинжилгээнд хамрагдах шаардлагыг цуцалж болно гэж Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ. Харин АНУ-ын харьяат бус олон улсын жуулчид хилээр нэвтрэхийн тулд бүрэн вакцинд хамрагдсан гэдгээ нотлох баримт үзүүлэх шаардлагатай аж.
Засгийн газрын энэ шийдвэрт агаарын тээврийн компаниуд сэтгэл хангалуун байгаа бөгөөд эхний ээлжид дотоодын аялал жуулчлал сэргэнэ гэж найдаж байна.


















