Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АНУ-тай хуулийн талаар мэдээлэл солилцоно

Өнөөдөр тус хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Гадаад харилцааны сайд Л.Болд УИХ-ын даргад өргөн барилаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-тай хуулийн талаар мэдээлэл солилцоно
АНУ-тай хуулийн талаар мэдээлэл солилцоно. Зураг: МҮОНРТ

Манай улс АНУ-тай “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хороондын хэлэлцээр”-ийг байгуулахаар төлөвлөж байна. Уг хэлэлцээрийн гол зорилго нь худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр мөрдөж буй болон батлан гаргах гэж буй хууль тогтоомжийн талаар хоёр тал урьдчилан мэдээлэл солилцож байх, бизнесийн орчны ил тод байдлыг хангахад чиглэж байгаа аж. Өнөөдөр тус хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Гадаад харилцааны сайд Л.Болд УИХ-ын даргад өргөн барилаа. Хууль санаачлагчдын үзэж буйгаар худалдаа, хөрөнгө оруулалтын ил тод байдлыг хангахад АНУ-ын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх нь АНУ-ын төдийгүй дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хөрөнгө оруулагч нарын бодит сонирхлыг Монголдоо татах, дотоодын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд мэдээлэл түгээх бололцоог бүрдүүлэхийн зэрэгцээ дотоодын бизнесийн орчны тунгалаг, ил тод байдлыг хангах улс төрийн чухал нөхцөл болох ажээ.

Хуваалцах