АНУ-ын багаас паралимпод өрсөлдөж буй У.Бат-Оюун Монголынхоо баг тамирчидтай уулзжээ
"Бээжин-2022" өвлийн паралимпын наадамд Монгол Улсаас гурван тамирчин өрсөлдөх бөгөөд гүйлтийн цанын төрөлд Б.Ганболд, Ц.Дашдорж, уулын цанын төрөлд Б.Цэрэнпунцаг нар уралдана.
Мэдээллийн алба

"Бээжин-2022" өвлийн паралимпын наадамд Монгол Улсаас гурван тамирчин өрсөлдөх бөгөөд гүйлтийн цанын төрөлд Б.Ганболд, Ц.Дашдорж, уулын цанын төрөлд Б.Цэрэнпунцаг нар уралдана.
Тэд энэ сарын 4-нд "Бээжин-2022" паралимпын өвлийн наадмын нээлтийн ёслолд оролцсон. Мөн "Бээжин-2022" өвлийн паралимпын наадмын нээлтийн ёслолын дараа АНУ-ын багаас кёрлингийн төрөлд өрсөлдөж буй У.Бат-Оюун Монголынхоо баг тамирчид очиж уулзан, дурсгалын зураг татуулжээ.
Сонирхуулахад, Тэргэнцэртэй кёрлингийн дэлхийн аварга, АНУ-ын шигшээ багийн тамирчин У.Бат-Оюун анх АНУ-д ажиллаж амьдрахаар очоод долоохон хоногийн дараа авто осолд орж, нугасны гэмтэл авсан. Тэрбээр тэргэнцэртэй болсноосоо хойш 15 жилийн дараа кёрлингийн спортоор хичээллэж эхэлжээ. Ийн уг спортоор хичээллэснээс хойш хоёр жилийн дараа АНУ-ын шигшээ багийн тамирчин, дөрвөн жилийн дараа кёрлингийн дэлхийн аварга болсон бөгөөд АНУ-ын багаас "Бээжин-2022" өвлийн паралимпын наадмын кёрлингийн төрөлд өрсөлдөж байгаа билээ.



















