Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

АНУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Мануэль Микаллер тэргүүтэй төлөөлөгчид Дорнод аймагт ажиллаж байна

АНУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Мануэль Микаллер тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 12-15-ны өдрүүдэд Дорнод аймагт айлчилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Мануэль Микаллер тэргүүтэй төлөөлөгчид Дорнод аймагт ажиллаж байна
АНУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Мануэль Микаллер тэргүүтэй төлөөлөгчид Дорнод аймагт ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Мануэль Микаллер тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 12-15-ны өдрүүдэд Дорнод аймагт айлчилж байна. Өнөөдөр аймгийн удирдлагуудтай албаны уулзалт хийсэн байна.



Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Дорнод аймагт албан айлчлал хийж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлээд, аймгийнхаа нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцуулж, цаашид хамтран ажиллах тухай санал солилцон юм.

Тэрбээр хөтөлбөрийн хүрээнд Зэрлэг ан амьтдыг хамгаалах, малчдын хүүхдүүдэд байгаль хамгаалах боловсрол олгох төсөл болон англи хэлний “Аксес” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах юм. Мөн ОБГ, МХГ, хилийн анги байгууллага, “Хавирга” хилийн боомтын үйл ажиллагаатай үйл ажиллагаатай танилцана.

Хуваалцах