АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран цагдаагийн алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
"Баримт бичгийн нууцлал, хуурамч бичиг баримтыг таних нь", "Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг таних нь", "Интернэт орчин дахь нээлттэй эх сурвалжаас ач холбогдол бүхий мэдээллийг хайх арга зүй" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Мэдээллийн алба

АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран энэ оны 03 сарын 22-ны өдөр Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчдад "Баримт бичгийн нууцлал, хуурамч бичиг баримтыг таних нь", "Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг таних нь", "Интернэт орчин дахь нээлттэй эх сурвалжаас ач холбогдол бүхий мэдээллийг хайх арга зүй" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Алба хаагчид энэхүү сургалтад хамрагдсанаар хуурамч бичиг баримтыг хэрхэн таних, нээлттэй эх сурвалжаас ач холбогдол бүхий мэдээ, мэдээллийг авах ур чадвар нэмэгдэх төдийгүй сургалт оролцоонд суурилсан ярилцлагын хэлбэрээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.


















