Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

АНУ-ын Элчин сайдын яамтай соёлын чиглэлээр хамтран ажиллана

АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дэд дарга Ариел Вайкофф Орхон аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал болон соёлын байгууллагын удирдлагуудтай уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын Элчин сайдын яамтай соёлын чиглэлээр хамтран ажиллана
АНУ-ын Элчин сайдын яамтай соёлын чиглэлээр хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дэд дарга Ариел Вайкофф Орхон аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал болон соёлын байгууллагын удирдлагуудтай уулзлаа.

АНУ-ын Засгийн газраас соёлын өвийг хадгалах, хамгаалах, соёлын чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар тодорхой төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг бөгөөд АНУ-ын Монгол дахь элчин сайдын яамаар дамжуулан тэдгээрт хамрагдах боломжийн талаар мэдээлэл өглөө.

Мөн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны үндсэн чиглэлд тусган хэрэгжиж буй “Багш”, “Эмч” дэд хөтөлбөрийн хүрээнд АНУ-д мэргэжилтнүүдийг сургах, мэргэжил дээшлүүлэхэд нь туслах, солилцооны хөтөлбөрт хамруулах боломжийн талаар мөн ярилцав.

Хуваалцах