Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

АНУ-ын эмч нар нүдний үзлэг, оношилгоо, мэс заслын тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ

УНТЭ-ийн Нүд судлал, мэс заслын тасаг АНУ-д төвтэй "Virtue Foundation" сан хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 14 дэх жилдээ АНУ-ын зочин профессор эмч нар 2023 оны тавдугаар сарын 12-27-ны хооронд УНТЭ-т ажиллах гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын эмч нар нүдний үзлэг, оношилгоо, мэс заслын тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ
АНУ-ын эмч нар нүдний үзлэг, оношилгоо, мэс заслын тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ. Зураг: МҮОНРТ

УНТЭ-ийн Нүд судлал, мэс заслын тасаг АНУ-д төвтэй "Virtue Foundation" сан хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 14 дэх жилдээ АНУ-ын зочин профессор эмч нар Монголд ажиллах гэж байна.

Эмч нар 2023 оны тавдугаар сарын 12-27-ны хооронд УНТЭ-т ажиллана.

Дараах чиглэлээр үзлэг, оношилгоо, мэс заслын тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ.

1. Нүдний нөхөн сэргээх мэс засал

2. Глауком

3. Нүдний эвэрлэг бүрхүүл

Зочин эмч нарт үзүүлэх шаардлагатай иргэдийг УНТЭ-ийн Амбулаторийн С318 өрөөнд бүртгэж авна гэж УНТЭ-ийн Нүд судлал, мэс заслын тасгаас мэдээллээ.

Хуваалцах