Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны нэгдүгээр сарын 9-нд АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ийн Европ, Ази, Номхон далай, Латин Америкийн орнуудыг хариуцсан захирал

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны нэгдүгээр сарын 9-нд АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ийн Европ, Ази, Номхон далай, Латин Америкийн орнуудыг хариуцсан захирал Жонатан Брүүкс тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. МСК-ийн Удирдах зөвлөл 2016 оны 12 дугаар сард Монгол Улсыг МСК-ийн хоёр дахь компакт гэрээ байгуулах боломжтой орноор дахин шалгаруулсан юм. Энэ хүрээнд тус байгууллагын төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж, Засгийн газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, цаашдын хийх ажил, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож байгаа юм.

Хуваалцах