Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын удирдлагатай уулзав

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын Компакт гэрээний үйл ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгч Камерон Алфорд-той уулзав.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын Мянганы сорилтын корпорацын удирдлагатай уулзав
АНУ-ын Мянганы сорилтын корпорацын удирдлагатай уулзав. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын Компакт гэрээний үйл ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгч Камерон Алфорд-той уулзав.

Уулзалтын үеэр талууд АНУ-ын МСК-ын 350 сая, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая, нийт 461.76 сая ам.долларын санхүүжилт бүхий хоёр дахь Компакт гэрээний дагуу хэрэгжиж байгаа Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтын явц, Монгол Улсын Засгийн газрын зүгээс авч буй арга хэмжээ болон цаашид хамтран хэрэгжүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй ярилцав.

Хуваалцах