Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Аж үйлдвэрийн Дэд сайд Х.Баделхан өнөөдөр АНУ-ын Төрийн Департаментийн Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан Дэд сайдын орлогч ноён Курт Тонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Аж үйлдвэрийн Дэд сайд Х.Баделхан өнөөдөр АНУ-ын Төрийн Департаментийн Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан Дэд сайдын орлогч ноён Курт Тонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад АНУ-ын Төрийн Департаментийн төлөөлөгчдөөс гадна Аж үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр, Худалдааны бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэ-Очир нар оролцов.
Уулзалтын үеэр талууд “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”, “Худалдааны тухай хууль”, “Чөлөөт бүсийн тухай хууль” болон нефть боловсруулах үйлдвэрийн талаар санал солилцсон юм.

Тухайлбал, АНУ-ын Төрийн Департаментийн Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан Дэд сайдын орлогч Курт Тонг холбогдох албаны хүмүүсээс дээрх хуулиудын талаар тодорхой асуултуудад хариулт авсан бөгөөд Монгол Улсад цаашид аж үйлдвэр тэр дундаа хүнд үйлдвэрийг хэрхэн хөгжүүлэх талаар санал солилцож, зөвлөгөө өгсөн юм.
Мөн нефть боловсруулах үйлдвэрийн талаар талууд санал солилцохын зэрэгцээ Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд аж үйлдвэрийн салбарын эзлэх байр суурь чухал болохыг онцоллоо.

Дашрамд дурдахад, АНУ-ын Төрийн Департаментийн Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан Дэд сайдын орлогч ноён Курт Тонг 1990 оноос хойш АНУ-ын Төрийн Департаментад эдийн засгийн дипломатын үүргийг гүйцэтгэж байгаа юм байна.

Хуваалцах