Apple, Google таны мэдээллийг нууцална
"Android L" хэмээх гар утсанд зориулсан үйлдлийн систем нь хэрэглэгчдийн мэдээлэлд хөндлөнгийн этгээд нэвтрэхээс хамгаална гэж Google компани мэдээллээ.
Мэдээллийн алба

"Android L" хэмээх гар утсанд зориулсан үйлдлийн систем нь хэрэглэгчдийн мэдээлэлд хөндлөнгийн этгээд нэвтрэхээс хамгаална гэж Google компани мэдээллээ. Өөрөөр хэлбэл хувийн мэдээллийг хакердах, эсвэл хууль хэрэгжүүлэгч байгууллагад шилжүүлэх магадлал буурч байгаа юм байна. Үүнээс гадна Apple-ийн зүгээс iOS8 үйлдлийн ситемтэй төхөөрөмжүүд дэх мэдээлэл автоматаар нууцлагдана гэж мэдэгдээд байгаа бөгөөд тус компанийхан өөрсдөө ч нэвтрэх боломжгүй ажээ. Гүйцэтгэх захирал Тим Кук хэрэглэгчиддээ аливаа зүйлийг худалдахын тулд тэдний хувийн мэдээллийг ашиглахгүй гэдгээ ч мэдэгдээд байна.
Google, Apple компаниуд нууцлалыг хэсэг хугацаагаар санал болгоод байгаа ч энэ талаар огт мэдээгүй, эсвэл идэвхжүүлээгүй хэрэглэгчид олон байгаа юм байна. Энэ сарын эхээр Женнифер Лоренс зэрэг алдартнуудын нүцгэн зураг алдагдаж, интернэтэд тавигдсан ба үүнийг зарим мэргэжилтнүүд Apple-ийн iCloud-ийн сул талтай холбон тайлбарлаад байсан юм.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/


















