Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Apple-ийн Жонатан Айв хуулбарлагчдыг буруутгав

Apple-ийн дизайн хариуцсан захирал Жонатан Айв технологийн салбарын хамгийн үнэ цэнэтэй компанийн бүтээгдэхүүнийг хуулбарладаг компаниудыг шүүмжиллээ.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Apple-ийн Жонатан Айв хуулбарлагчдыг буруутгав
Apple-ийн Жонатан Айв хуулбарлагчдыг буруутгав. Зураг: МҮОНРТ

Apple-ийн дизайн хариуцсан захирал Жонатан Айв технологийн салбарын хамгийн үнэ цэнэтэй компанийн бүтээгдэхүүнийг хуулбарладаг компаниудыг шүүмжиллээ. Vanity Fair-ийн зохион байгуулсан арга хэмжээн дээр тэрээр хэлсэн үгэндээ "Би үүнийг зулгуйдалт гэж харахгүй байна. Харин хулгай гэж үзэж байна" хэмээн онцолжээ. Жонатан Айв Хятадын технологийн салбарын томоохон компани болох Xiaomi-ийн талаарх үзэгчийн асуултанд хариулах үеэрээ ийн ярьсан ч ерөнхийдөө Apple-ийн өрсөлдөөний талаар хөндсөн байна. Үүнээс өмнө Xiaomi компанийг бусдын бүтээгдэхүүнийг хуулбарлаж байна хэмээн буруутгасан ч тус компани "энэ нь сенсаци тарих зорилготой мэдээлэл байна" хэмээн няцааж байсан юм.


Xiaomi-ийн Mi 4 ухаалаг гар утсыг iPhone 4-тэй адилтгаж байжээ (Зурагны тайлбар)
Google-ээс Xiaomi-д очсон Хюго Барра "Манай компани гарцаагүй шинийг санаачлагч компани" гэж мэдэгдсэн. Гэхдээ Xiaomi-ийн бүтээгдэхүүнүүд Apple-ийн iPhone болон iPad-тай загвар дизайны хувьд ижил төстэй гэж үздэг шинжээчид тус компанийг удаа дараа шүүмжилж байжээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах