Арабын баячууд арслангаар гангардаг...
АНЭУ-д нэн ховордсон зэрлэг амьтдыг гаршуулж тэжээх нь хуулиар хориотой байдаг. Гэвч Арабад хэн нэгэн нь маш өндөр үнээр зэрлэг амьтан худалдаж авбал тэр хүн маш баян чинээлэгт тооцогддог.
Мэдээллийн алба

АНЭУ-д нэн ховордсон зэрлэг амьтдыг гаршуулж тэжээх нь хуулиар хориотой байдаг гэнэ. Гэвч Арабад хэн нэгэн нь маш өндөр үнээр зэрлэг амьтан худалдаж авбал тэр хүн маш баян чинээлэгт тооцогддог. Хэрэв хэн нэгэн нь арсланг гаршуулж, өөриймсөг болговол тэр хүн зоригтойд тооцогддог уламжлалт ойлголт байдгаас хүмүүс зэрлэг амьтан тэжээх сонирхол байдаг байна.
Үүнийг даган зэрлэг амьтдыг худалдаалж наймаалах явдал газар авсан нь амьтны эрхийг зөрчиж, байгаль дээр байгаа эдгээр амьтад ховордох нэгэн шалтгаан болжээ.


















