Арав гаруй жил “Ягаан сармис”-ын байгалийн үнэт чанарыг алдагдуулахгүйгээр тариалжээ
Завханы брэнд “Ягаан сармис”-ын байгалийн үнэт чанарыг алдагдуулахгүйгээр тариалах ажлыг 10 гаруй жил хийж байгаа ахмад настан Я.Банзрагчтай уулзлаа.
Мэдээллийн алба

Завханы брэнд “Ягаан сармис”-ын байгалийн үнэт чанарыг алдагдуулахгүйгээр тариалах ажлыг 10 гаруй жил хийж байгаа ахмад настан Я.Банзрагчтай уулзлаа.
Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн харьяат тэрбээр 1976 онд Говь-Алтай аймгийн Хөдөө аж ахуйн ТМС-ийн жимс ногооны ангийг төгсөж ирээд төрөлх нутагтаа 40 гаруй жил газар тариалан эрхэлж байна.
"Ягаан сармис"-ыг борлуулах үнэ Завхан аймагт кг нь 50-60 мянга. Я.Банзрагч гуай багахан талбайд сармисыг өөрийнх нь үрээр тариалдаг учир орон нутагтаа танигджээ.
Сармисаа тариалж эхлээгүй байхад захиалга нь ороод ирдэг учраас борлуулах тал дээр асуудалгүй гэж ярилаа.
Mongolian National Radio · Арав гаруй жил “Ягаан сармис”-ын байгалийн үнэт чанарыг алдагдуулахгүйгээр тариалжээ


















