Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аравдугаар сараас өмнө 810 автобусыг оруулж ирэхээр төлөвлөжээ

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн автобусны парк шинэчлэлийн талаар танилцуулав.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аравдугаар сараас өмнө 810 автобусыг оруулж ирэхээр төлөвлөжээ
Аравдугаар сараас өмнө 810 автобусыг оруулж ирэхээр төлөвлөжээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн автобусны парк шинэчлэлийн талаар танилцуулав.

Тэрбээр “Энэ онд 810 автобусаар парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн. Их багтаамжийн 600, дунд багтаамжийн 50, цахилгаан 160 автобус авна. Тавдугаар сард 20, зургаадугаар сард 120, долоодугаар сард 130, наймдугаар сард 187, есдүгээр сард 150, аравдугаар сард 130 автобус орж ирнэ. Ажлуудаа шахаж, аравдугаар сараас өмнө автобуснуудыг оруулж ирэхээр төлөвлөж байна" гэлээ.

Хуваалцах