Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

"Аравт-2022" уралдааны нээлт энэ сарын 13-нд болно

"Олон улсын цэргийн наадам"-ын нэг төрөл "Аравт-2022" олон улсын морин цэргийн уралдааны нээлтийн ёслол энэ сарын 13-ны өдөр болно.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Аравт-2022" уралдааны нээлт энэ сарын 13-нд болно
"Аравт-2022" уралдааны нээлт энэ сарын 13-нд болно. Зураг: МҮОНРТ

"Олон улсын цэргийн наадам"-ын нэг төрөл "Аравт-2022" олон улсын морин цэргийн уралдааны нээлтийн ёслол энэ сарын 13-ны өдөр болно. Нээлтийн ёслолд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд, бусад албаны зочид төлөөлөгчид оролцох аж.

Нээлтийн ёслолын хөтөлбөрт монгол адууны өв соёлыг цэргийн ёслол хүндэтгэлтэй хослуулсан олон сонирхолтой үзүүлбэр байгаагийн дотор циркчин залуус монгол морьтой үзүүлэх тоглолт толилуулах юм байна.

Хуваалцах