Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

АРАВТ: Монголын баг хоноглолтын цэгт даалгавар гүйцэтгэлээ

Монголын багийн үүрэг гүйцэтгэлийг цэгийн ахлах шүүгч, хурандаа Б.Хаш-Эрдэнэ болон ОХУ, Казахстан, Киргиз улсын шүүгч нар шалгав

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АРАВТ: Монголын баг хоноглолтын цэгт даалгавар гүйцэтгэлээ
АРАВТ: Монголын баг хоноглолтын цэгт даалгавар гүйцэтгэлээ. Зураг: МҮОНРТ

“Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдаан ид үргэлжилж байна. Цэрэг хүний тэсвэр хатуужлыг сорьж, бэлтгэл сургуулилтыг шалгасан алсын зайн морин маршийн уралдаан өнөөдөр хоёр дахь өдрөө явагдаж байгаа билээ. Сугалаа ёсоор Монгол, ОХУ-ын баг тамирчид 130 км алсын маршид гарсан.

Монгол Улсын баг тамирчид гуравдугаар цэг болох хоноглолтын цэгт хүрсэн бөгөөд байршил тодорхойлогчийг ашиглан ус, түлээ, хүнсний бүтээгдэхүүн хээрийн байрлалаас олж, хээрийн хоолондоо орсон байна. Мөн гар доорх материал буюу майхан цуваар оромж барьжээ.

Монголын багийн үүрэг гүйцэтгэлийг цэгийн ахлах шүүгч, хурандаа Б.Хаш-Эрдэнэ болон ОХУ, Казахстан, Киргиз улсын шүүгч нар шалгав.

Хуваалцах