Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ардчилсан нам баярын өдрөөрөө залуу гишүүддээ батлах гардуулав

Баярын хурлыг нээж намын нарийн бичгийн дарга Ц.Оюундарь үг хэлсэн бөгөөд намын үүсэн байгуулагдсан түүхэн дараалал, удирдлагуудын тухай танилцуулж, “Гол бүхэн далайд цутгана” илтгэл тавьсан юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ардчилсан нам баярын өдрөөрөө залуу гишүүддээ батлах гардуулав
Ардчилсан нам баярын өдрөөрөө залуу гишүүддээ батлах гардуулав. Зураг: МҮОНРТ

Жил бүрийн энэ өдрийг Ардчилсан нам баярын өдрөө болгон тэмдэглэж ирсэн бөгөөд энэхүү ойн өдөртөө зориулж өнөөдөр залуу гишүүдэд үнэмлэх гардуулах ажиллагааг Хүүхдийн ордонд зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Нийслэлийн АН-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар оролцлоо.

Тэд намын demparty.mn цахим хаягаар бүртгүүлж шинээр элссэн 120 гишүүнд батлах гардуулж баяр хүргэлээ. Баярын хурлыг нээж намын нарийн бичгийн дарга Ц.Оюундарь үг хэлсэн бөгөөд намын үүсэн байгуулагдсан түүхэн дараалал, удирдлагуудын тухай танилцуулж, “Гол бүхэн далайд цутгана” илтгэл тавьсан юм.

Хуваалцах