Ардчилсан нам эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих ажлаа эрчимжүүллээ
Ардчилсан нам, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, КОЙКА олон улсын байгууллага хамтран Ардчилсан намын 21 аймаг, 9 дүүргээс сонгогдсон 30 эмэгтэй, 30 эрэгтэй гишүүдэд жендэрийн манлайлагч бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Ардчилсан намын дарга Лувсаннямын Гантөмөр уг сургалтын үеэр 2023 оныг “Эмэгтэйчүүдээ дэмжих жил” болгон зарлаж байгаагаа мэдэгдлээ.
Ардчилсан намаас зарласан “Эмэгтэйчүүдээ дэмжих жил”-ийн хүрээнд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, КОЙКА олон улсын байгууллага хамтран Ардчилсан намын нийт эмэгтэйчүүдийн дунд “30:300” хөтөлбөрийг бүтэн жилийн хугацаанд хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөөд байна гэж Ардчилсан намаас мэдээллээ.