Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ардчилсан нам нөхөн сонгуульд оролцоно

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны IV хуралдаан энэ сарын 06-ны өдөр Төрийн ордонд болсон. Тус хуралдаанаар Ардчилсан намын Үзэл баримтлалын шинэчилсэн төслийг танилцуулах

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ардчилсан нам нөхөн сонгуульд оролцоно
Ардчилсан нам нөхөн сонгуульд оролцоно. Зураг: МҮОНРТ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны IV хуралдаан энэ сарын 06-ны өдөр Төрийн ордонд болсон. Тус хуралдаанаар Ардчилсан намын Үзэл баримтлалын шинэчилсэн төслийг танилцуулах, УИХ болон бүх шатны сонгуульд нэр дэвшигчийг тодруулах журмын төсөл зэрэг нийт 12 асуудлыг хэлэлцлээ.

Мөн тус хурлаар Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд УИХ-ын 42 дугаар тойрогт зохион байгуулагдах нөхөн сонгуульд оролцохыг дэмжив. 2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр хүчин төгөлдөр байгаа тул өөрчлөлт оруулахгүйгээр СЕХ-нд хүргүүлэхээр болсон байна.

Хуваалцах