Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ардчилсан намын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэлээ

Ардчилсан намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон мөрийн хөтөлбөрийг шинэчлэн бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2019 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр хэлэлцлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ардчилсан намын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэлээ
Ардчилсан намын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэлээ. Зураг: МҮОНРТ

Ардчилсан намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон мөрийн хөтөлбөрийг шинэчлэн бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2019 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр хэлэлцлээ.

Ардчилсан намын 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 9 дүгээр Их хурлаар баталсан дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, тус намын шинэчилсэн дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгэв.

Эх сурвалж: Улсын дээд шүүх

Хуваалцах