Ардын эмч Жамъянжавын Баасанхүүд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Ардын эмч, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нүд судлалын тэнхимийн зөвлөх багш, доктор, Жамъянжавын Баасанхүүд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
Мэдээллийн алба

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх амжилт бүтээлээрээ шалгарсан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.
Эрүүл мэнд, боловсролын салбарт амьдралынхаа 50 гаруй жилийг зориулахдаа нүдний бичил мэс заслыг хөгжүүлэх, орчин үеийн шинэ технологи нэвтрүүлэхэд чармайн ажиллаж, 1983 онд эх орондоо анх хиймэл болор суулгах мэс засал хийснээс хойш 8,000 гаруй хүнд болор суулгасан, олон мянган хүний хайр хүндэтгэлийг хүлээсэн, салбартаа олон улсын жишиг төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтыг гардан нэвтрүүлж, олон зуун нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтэн бэлтгэснийг нь үнэлэн Ардын эмч, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нүд судлалын тэнхимийн зөвлөх багш, доктор, Жамъянжавын Баасанхүүд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.


















