Арилжааны банкуудын өөрийн хөрөнгө нь нийт 513 тэрбум төгрөгийн дутагдалтай байна
Арилжааны банкуудын өөрийн хөрөнгө нь нийт 513 тэрбум төгрөгийн дутагдалтай байна. Тиймээс Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэллээ.
Мэдээллийн алба

Арилжааны банкуудын өөрийн хөрөнгө нь нийт 513 тэрбум төгрөгийн дутагдалтай байна. Тиймээс Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэллээ.
Монголбанкнаас энэ ондоо багтаан арилжааны банкуудыг өөрийн хөрөнгийн дутагдлаа нөхөх даалгавар өгчээ. Энэ хугацаанд өөрийн хөрөнгөө нөхөж бүрдүүлээгүй банкуудын хувьцаанаас Засгийн газар эзэмшиж хөрөнгө оруулах харилцааг Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулиар зохицуулахаар ажиллаж байгаагаа хууль санаачлагчид тайлбарласан юм.
Гэхдээ арилжааны банкуудад өөрийн хөрөнгөө нөхөн төвлөрүүлэх нөөц боломж бий. Тиймээс уг хуулийг ашиглах хэмжээнд хүрэхгүй гэж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдэгдэж байна. Дэлгэрэнгүй мэдээг сонсоно уу.


















