Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ариутгал, халдваргүйжилтийн багцыг түгээлээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын тусламжийн байгууллагын дэмжлэгээр Нэг цэгийн үйлчилгээ, Түр хамгаалах байр, Халамж асрамжийн төвүүдэд ариутгал, халдваргүйжилтийн багцыг түгээж, төвүүд туршлага солилцлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ариутгал, халдваргүйжилтийн багцыг түгээлээ
Ариутгал, халдваргүйжилтийн багцыг түгээлээ. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын тусламжийн байгууллагын дэмжлэгээр Нэг цэгийн үйлчилгээ, Түр хамгаалах байр, Халамж асрамжийн төвүүдэд ариутгал, халдваргүйжилтийн багцыг түгээж, төвүүд туршлага солилцлоо.

Уулзалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, Хүүхэд хамгааллын салбар дундын бүлгийн дарга С. Зулпхар нээж үг хэлсэн бөгөөд хүүхдийн төлөө гэсэн хүн бүрт талархаж буйгаа илэрхийлээд цаашид уялдаа холбоотой байх, хамтын үйл ажиллагаагаа илүү сайжруулах, өргөжүүлэх тал дээр анхаарч ажиллахыг онцлон дурдав.

Мөн энэ үеэр "Өнөр бүл" хүүхдийн төвийн гар урлал, уран зураг, спорт, хөгжим зэрэг дугуйлан секцийн анги танхим, багш нартай уулзаж санал бодлыг нь сонслоо гэж ХНХЯ-наас мэдээллээ.

Хуваалцах