Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ариутгалын машин хүрэлцэхгүй байна гэв

Мандал суманд Хорио цээрийн дэглэм тогтоож сумын Онцгой комисс цаг үеийн нөхцөл байдлаар тухай бүр хуралдан, тогтоол шийдвэрүүдийг гарган ажиллаж байна. Мандал сумын Онцгой комисс хуралдаж дараахь шийдвэрүүдийг гаргалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ариутгалын машин хүрэлцэхгүй байна гэв
Ариутгалын машин хүрэлцэхгүй байна гэв. Зураг: МҮОНРТ

Мандал суманд Хорио цээрийн дэглэм тогтоож сумын Онцгой комисс цаг үеийн нөхцөл байдлаар тухай бүр хуралдан, тогтоол шийдвэрүүдийг гарган ажиллаж байна. Мандал сумын Онцгой комисс хуралдаж дараахь шийдвэрүүдийг гаргалаа.

Бид Хорио цээрийн дэглэм тогтоосоноос хойш үүссэн нөхцөл байдал болон иргэдэд тулгамдаж буй асуудлуудад хариулт авлаа. Ариутгалын машин хүрэлцээгүй, айлын өвөлжөө хаваржаа ариутгахад хүрэлцэхгүй байна гэв.

Мөн хорио цээрийн хугацааг дахин долоо хоногооор сунгах хүсэлт тавьжээ. Одоогоор зохиомолоор худалдаа арилжаа хйиж буй газрууд үнэ хөөрөгдсөн тохиолдолд арга хэмжээ авч, үнэ нэмэхгүй байхыг сануулж байна. Мөн хүнсний бөөний зах, сүлжээнүүд айл өрхүүдээр хүнсний бүтээгдэхүүний түгээлт хийж байгаа аж. Түгээлт хийлгэхдээ өдөрт нэг удаа уурын ариутгал хийгдэж буй юм байна.

Мөн эрүүл малд вакцин хийснээс хойш 10-14 хоногийн дараа дархлаа тогтож эхлэх бөгөөд энэ үед Хоёрдохь тунг хийнэ. Хоёрдохь тунг хийснээс хойш 7-8 хоногийн дараа мах, сүүг хэрэглэж болно.

Гэхдээ л малаас гарах сүү, шүлс, нус гээд бүхий л шингэн зүйлсээр дамжин халдварладаг тул 14-21 хоног хүртэл харзнан, болгоомжтой байхыг Улсын Мал эмнэлэг үржлийн газрын, Мал эмнэлэгийн хэлтэсийн дарга Б.Цолмон анхааруулж байна.
.

Хуваалцах