Архангай аймаг 100 жилийнхээ ойн хүрээнд нийтэд хэрэгтэй олон ажлыг хийж байна
Архангай аймаг түүхэн 100 жилийн ойгоо угтан дан ганц баяр наадам тэмдэглээд өнгөрөх бус, нийтэд хэрэгтэй олон ажлыг хийж байгаа юм.
Мэдээллийн алба

Энэ жил Хэнтий, Архангай, Завхан, Төв, Говь-Алтай аймгийн түүхт 100 жилийн ой тохиож байна.
Архангай аймаг түүхэн 100 жилийн ойгоо угтан дан ганц баяр наадам тэмдэглээд өнгөрөх бус, нийтэд хэрэгтэй олон ажлыг хийж байгаа юм. Тухайлбал 20.000 хүний багтаамжтай, 2000 орчим машины зогсоолтой цогцолбор байгуулсан байна. Мөн аймгийн төвөөр явах цахилгаан автобусыг оруулж иржээ.
Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмидын яриаг сонсгоё.
Mongolian National Radio · Архангай аймаг 100 жилийнхээ ойн хүрээнд нийтэд хэрэгтэй олон ажлыг хийж байна
Мөн тус аймаг 100 жилийн ойгоо угтан долоодугаар сарын 1-31-нийг хүртэл урлаг, соёл, аялал жуулчлалын цогц арга хэмжээг зохион байгуулж байна.


















