Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Архангай аймагт малын хорогдол 40 мянга орчим толгойд хүрчээ

Архангай аймгийн 19 сумаас 16 сум зудтай, 3 сум нь зудархуу нөхцөл байдалтай байгаа бөгөөд нийт 17.3 мянган малчин, мал бүхий өрхийн 5290,3 мянган толгой мал өвөлжиж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Архангай аймагт малын хорогдол 40 мянга орчим толгойд хүрчээ
Архангай аймагт малын хорогдол 40 мянга орчим толгойд хүрчээ. Зураг: МҮОНРТ

Архангай аймгийн 19 сумаас 16 сум зудтай, 3 сум нь зудархуу нөхцөл байдалтай байгаа бөгөөд нийт 17.3 мянган малчин, мал бүхий өрхийн 5290,3 мянган толгой мал өвөлжиж байна. Одоогийн байдлаар тус аймгийн нийт малын 0.7 хувь нь буюу 39564 толгой мал хорогдоод байгаа дүн гарчээ. Төрлөөр нь ангилбал, адуу 3328, тэмээ 4, үхэр 7777, хонь 14149, ямаа 14306 хорогдоод байгаа аж.

“Сум бүрээс өдөр бүр мэдээ авч байна. Малын хорогдол өсөх хандлагатай байна” гэдгийг тус аймгийн Онцгой байдлын газар анхааруулж байна гэж arkhangai.gov.mn цахим хуудаснаа мэдээлсэн байна.

Хуваалцах