Архангай аймагт сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, хүлэмж, гахай, тахиа, зөгийн аж ахуй байгуулна
Энэ хүрээнд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймагт тус хөдөлгөөнийг албан ёсоор эхлүүлж, “Хүнсний хувьсгал” зөвлөгөөнийг зохион байгуулав.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг 21 аймагт хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймагт тус хөдөлгөөнийг албан ёсоор эхлүүлж, “Хүнсний хувьсгал” зөвлөгөөнийг зохион байгуулав.
Зөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Зээлийн батлан даалтын сангийн газрын дарга Х.Заяажаргал, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” төслийн зохицуулагч Ж.Түвшинсанаа, “Зах зээл бэлчээрийн удирдлага” төслийн дэд зохицуулагч С.Гүн-Уянга, “ЖАЙКА” Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах төслийн хуульч Г.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг оролцлоо.
"Хөдөө аж ахуй хөдөөгийн хөгжил", "Жайка, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах", "Зах зээл бэлчээрийн удирдлага" төслүүдийн талаарх мэдээлэл, жижиг дунд үйлдвэрлэл, хоршооны тухай бодлого, зорилтын талаарх мэдээллийг оролцогчдод өгсөн юм.
Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Давсны олборлолтыг нэмэгдүүлж үйлдвэрлэлийг өргөжүүлэх, сүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, газар тариалангийн салбартаа илүү анхаарал хандуулах”-ыг онцлов. Нээлтийн үйл ажиллагааны төгсгөлд УИХ-ын 2022 оны "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36 дугаар тогтоолыг хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцэж, оролцогчдын саналыг авлаа гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.


















