Архангай аймгийн Хотонт суманд 2 үхэр галзуу өвчин тусчээ
Архангай, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Завхан, Сэлэнгэ аймгийн 29 сум, нийслэлийн 4 дүүргээс галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 119 тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 20.6 хувиар буурсан байна.
Мэдээллийн алба

11 дүгээр сарын 29-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн малчин“ М”-ийн 2 үхэр мал, амьтны халдварт “Галзуу” өвчний шинж тэмдэг
илэрсэн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 11.28-ны өдрийн 18-272 дугаар хариугаар тогтоогджээ.
Тус сумын Засаг даргын 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/119 дүгээр захирамжаар 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоосон. 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар хяналтын 1 цэгт 5 хүн, 1 автомашинтай ажиллаж өвчилсөн 2 үхрийг устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.
Харин эрсдэлд хүн өртсөн тохиолдол бүртгэгдээгүй байна гэж Архангай ЗӨСТ-с мэдээллээ.