Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгийн хагалгааны тасгийнхан осол гарсан газар ажиллаж байгаа гэв

Тэд төрийн албаны атестачлалын шалгалт явуулах зорилгоор "Ланд 200" маркийн авто машинаар орон нутагт ажиллаж байжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгийн хагалгааны тасгийнхан осол гарсан газар ажиллаж байгаа гэв
Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгийн хагалгааны тасгийнхан осол гарсан газар ажиллаж байгаа гэв. Зураг: МҮОНРТ

Төрийн албаны шалгалтаар явж байсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Сангийн яамны албан хаагчид Завхан аймгийн Солонготын даваанд осолд оржээ. Тэд төрийн албаны атестачлалын шалгалт явуулах зорилгоор "Ланд 200" маркийн авто машинаар орон нутагт ажиллаж байжээ.

Осол Солонготын давааны ард гарсан тул Завхан аймгийн газар нутагт биш Архангай аймагт харьяалагдах юм байна. Иймд Архангай аймгийн Онцгой байдлаас энэ тухай тодруулахад “Осол энэ сарын 21-нээс 22-нд шилжих шөнө гарсан. Бид одоогоор илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн бол тус аймгийн нэгдсэн эмнэлийн хүлээн авахтай холбогдход “Манай хагалгааны тасгийнхан осол болсон газар руу яваад ирээгүй байна. Тэнд одоо юу болж байгааг мэдэх юм алга. Солонготын даваа аймгаас 300 гаруй км-ын зайд оршдог тул нэлээн хугацаа орно” гэсэн юм.

Хуваалцах