Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт 200 гаруй сая төгрөгийн төхөөрөмж хандивлав

Нэгдсэн эмнэлгийн шүдний кабинет нь шинэ тоног төхөөрөмжтэй болсноор шүдний зураг авах, сувгийн эмчилгээ хийх боломжтой болж байгаа юм байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт 200 гаруй сая төгрөгийн төхөөрөмж хандивлав
Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт 200 гаруй сая төгрөгийн төхөөрөмж хандивлав. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Архангайн аймгийн иргэн Ш.Биндэръяа нарын хүсэлт санаачлагаар БНСУ-ын иргэн “Гу үн дентал” компаний захирал Ким Юн Тэг, “Соншим” шүдний эмнэлгийн эмч Хун Сон Гуан нарын хандиваар Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт 200 гаруй сая төгрөгийн өртөг бүхий шүдний иж бүрэн тоног төхөөрөмжийг өнөөдөр үнэ төлбөргүй хандивлалаа.

Архангай аймгийн хүүхдүүдийн дунд зонхилон тохиолдож, ирээдүйн суурь өвчний суурь болж байгаа шүд цоорох өвчлөлийн тархалт цэцэрлэгийн болон бага ангийн хүүхдүүдийн дунд 85 орчим хувьтай байгаа бөгөөд жил ирэх тусам нэмэгдэж 90-ээс дээш хувийн тархалттай байгаа судалгаа байдаг байна.

Нэгдсэн эмнэлгийн шүдний кабинет нь шинэ тоног төхөөрөмжтэй болсноор шүдний зураг авах, сувгийн эмчилгээ хийх боломжтой болж байгаа юм байна.

Хуваалцах