Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Архангай аймгийн нутаг дэвсгэр дэх “Цагаан даваа”-ны орчим гарсан ослын хэргийг хянан шийдвэрлэлээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан давааны ар уруудах хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр шатахуун тээвэрлэж явсан том оврын ачааны “Донгфэнг” маркийн тээврийн хэрэгсэл онхолдон тээвэрлэж явсан шатахуун асгарч гал гарсны улмаас 5 автомашин, 1 мотоцикл шатаж, 3 хү

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Архангай аймгийн нутаг дэвсгэр дэх “Цагаан даваа”-ны орчим гарсан ослын хэргийг хянан шийдвэрлэлээ
Архангай аймгийн нутаг дэвсгэр дэх “Цагаан даваа”-ны орчим гарсан ослын хэргийг хянан шийдвэрлэлээ. Зураг: МҮОНРТ

Шийдвэрийн дугаар: 2023.10.30-ны өдөр №2023/ШЦТ/15

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй, 2023.11.01 шийдвэр-хураангуй: Дугаар 2

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан давааны ар уруудах хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр шатахуун тээвэрлэж явсан том оврын ачааны “Донгфэнг” маркийн тээврийн хэрэгсэл онхолдон тээвэрлэж явсан шатахуун асгарч гал гарсны улмаас 5 автомашин, 1 мотоцикл шатаж, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 4 хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 8 хүний амь нас хохирсон хэргийг шүүхээр хянан хэлэлцлээ.

Шүүх шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 7 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Улмаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөлд хамруулан, 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр;

Шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2, 11.3 дугаар зүйлийн 2, 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар эрүүгийн хэргийг өршөөлд хамруулан хэрэгсэхгүй болгов.

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын хохирлын зарим хэсгийг тээврийн хэрэгслийн эзэмшигч Т.Э компаниас гаргуулж, хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан Ш компанийг хууль буюу гэрээний дагуу хариуцагч биш гэж дүгнэсэн тул Ш компаниас нэхэмжилсэн хохирол хор уршгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж тус тус шийдвэрлэв.

Санамж:Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Тойм бэлтгэсэн: Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Баясгалан

Хуваалцах