Архангай аймгийн уяачдыг сум дамжин хурдан морио уралдуулахыг хориглов
Уг захирамжтай холбоотойгоор сумдын болон багийн засаг дарга нарт сумын баяр наадмыг сум дотроо зохион байгуулахыг үүрэг болголоо.
Мэдээллийн алба

Архангай аймгийн засаг даргын өнгөрсөн зургадугаар сарын 28-ны өдрийн А/311 дугаар захирамжаар сумдын баяр наадмын товыг гаргажээ. Уг захирамжтай холбоотойгоор сумдын болон багийн засаг дарга нарт сумын баяр наадмыг сум дотроо зохион байгуулахыг үүрэг болголоо.
Мөн сумдын уяачдыг сум дамжин хурдан морио уралдуулахыг хоригложээ. Учир нь тус сумуудад малын гоц халдварт шүлхий өвчний тархалт үүссэнтэй холбоотой юм.
Дээрх товын дагуу:
- Ихтамир сум – 2018.07.10-11
- Чулуут сум – 2018.07.10-11
- Хангай сум – 2018.07.09-10
- Тариат сум – 2018.07.08-09
- Өндөр-Улаан сум – 2018.07.08-09
- Эрдэнэмандал сум – 2018.07.09-10
- Жаргалант сум – 2018.07.09-10
- Цэцэрлэг сум – 2018.07.09-10
- Хайрхан сум – 2018.07.08-09
- Булган сум – 2018.07.08-09
- Цахир сум – 2018.07.09-10-нд наадмаа хийх аж.


















