Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

АРХАНГАЙ: Халдварт өвчин гаргаж байгаа сумдад хариуцлага тооцно

Нийт нутгаар хаваржилт хүндэрч, Бог малын мялзан өвчин гарч байгаатай холбогдуулан Мал амьтны эрүүл мэндийн газрын дарга Т.Тунгалагаар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна. Энэ хүрээнд сумдын удирдлагуудыг цахимаар хамруулан а

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АРХАНГАЙ: Халдварт өвчин гаргаж байгаа сумдад хариуцлага тооцно
АРХАНГАЙ: Халдварт өвчин гаргаж байгаа сумдад хариуцлага тооцно. Зураг: МҮОНРТ

Нийт нутгаар хаваржилт хүндэрч, бог малын мялзан өвчин гарч байгаатай холбогдуулан Мал амьтны эрүүл мэндийн газрын дарга Т.Тунгалагаар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна. Энэ хүрээнд сумдын удирдлагуудыг цахимаар хамруулан аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурлыг хийлээ.

Архангай аймгийн Засаг даргын зүгээс сумдын удирдлагуудад:

  • Мал амьтны сэг зэм устгалын ажлыг эрчимжүүлэх,

  • Малын гоц халдварт өвчний эрсдэл их байгаатай холбоотой малын шилжилт хөдөлгөөн дээр хяналт тавьж ажиллах үүрэг өглөө.

Мөн малын халдварт өвчин гаргаж байгаа сумдын удирдлагуудад хариуцлага тооцохыг анхаарууллаа.

Эх сурвалж: Архангай аймгийн ЗДТГ

Хуваалцах