АРХАНГАЙ: Хогийн цэг байсан 8 га газарт төгөл байгуулах ажлыг эхлүүллээ
”Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөн, орчны бохирдлыг бууруулах, “Архангай-100 НОГООН ТӨГӨЛ” арга хэмжээний хүрээнд хог хаягдлын цэг байсан 8 га газарт “Ногоон төгөл” байгуулах ажлыг нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн дэмжлэгээр эхлүүллээ. Уг төгөл байгуулах ажлын эхлэл болгож БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Ойн
Мэдээллийн алба

”Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөн, орчны бохирдлыг бууруулах, “Архангай-100 Ногоон төгөл” арга хэмжээний хүрээнд хог хаягдлын цэг байсан 8 га газарт “Ногоон төгөл” байгуулах ажлыг нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн дэмжлэгээр эхлүүллээ. Уг төгөл байгуулах ажлын эхлэл болгож БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Ойн газрын дарга Б.Оюунсанаа, Архангай аймгийн засаг дарга Б.Цэрэннадмид болон аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, мод тарив.
Архангай аймаг 2022 оны байдлаар 25,27 га газарт техникийн, 8 га газарт биологийн нөхөн сэргээлт хийсэн үзүүлэлттэй байна. Харин 36,6 мянган га талбайд хогийн 19 цэг байдаг ба үүний 8 га газарт нөхөн сэргээлт хийх,төгөл байгуулах ажлыг “Байгаль орчин аялал жуулчлалын хөгжил” форумын хүрээнд эхлүүллээ.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ 40.000 га талбайд ойн хөнөөлт шавж устгалд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэв
Архангай аймгийн нийт нутаг дэвсгэрийн 15,6% нь ойгоор бүрхэгдсэн ба үүнээс 96,7% нь шинэс, 1,5% нь хуш, 1,1% нь бургас, 0,7% нь бусад төрлийн мод эзэлдэг байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ.


















