Архангай, Төв аймагт томуу, томуу төст өвчин их байна
Улсын хэмжээнд тархвар судлалын 47 дахь долоо хоногийн байдлаар нийт 170.859 хүн амбулаториор үйлчлүүлсэн байна. Үүний 8592 нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ.
Мэдээллийн алба

Улсын хэмжээнд тархвар судлалын 47 дахь долоо хоногийн байдлаар нийт 170.859 хүн амбулаториор үйлчлүүлсэн байна. Үүний 8592 нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ. Энэ нь олон жилийн дундаж үзүүлэлтээс бага байгаа аж. Одоогоор хамгийн их томуу, томуу төст өвчин бүртгэгдсэн газраар Архангай, Төв аймаг нэрлэгдэж байна. Тодруулбал, Архангай аймагт хүн амын 8.4 хувь, Төв аймагт 7.8 хувь нь томуу, томуу төст өвчин тусчээ.
.png)


















