Архангай: Өнөөдрийн байдлаар 34 830 толгой мал хорогдсон байна
Архангай аймгийн хэмжээнд жилийн эцсийн мал тооллогоор 5,8 сая толгой мал тоологдсон.
Мэдээллийн алба

Архангай аймгийн хэмжээнд жилийн эцсийн мал тооллогоор 5,8 сая толгой мал тоологдсон.
Өнөөдөрийн байдлаар буюу 2023 оны 02 дугаар сарын 02-ны байдлаар 34 830 толгой мал буюу нийт сүргийн 0,5 хувь нь хорогдсон байна.
Үүнээс:
Тэмээ-1 толгой, Адуу- 1578 толгой буюу 0,3 хувь, Үхэр-4781 толгой буюу 0,5 хувь, Хонь-14362 толгой буюу 0,4 хувь, Ямаа-12704 толгой буюу 0,8 хувь нь хорогдсон дүн мэдээтэй байна.
Өвчнөөр 1404 толгой мал хорогджээ гэж Архангай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.


















