Архангайд тариа хураалт 30 орчим хувьтай байна
Архангай аймаг энэ жил 7000 гаруй га талбайд үр тариа тариалсан бөгөөд урьдчилсан байдлаар 10000-аад тн улаанбуудай авахаар тооцоолжээ. Тэжээлийн ургамал 5000 гаруй га-д, тосны ургамал 2000-аад га-д тариалсан. Архангай аймгийн хувьд ургац хураалтын явц ид явагдаж байна.
Мэдээллийн алба

Архангай аймаг энэ жил 7000 гаруй га талбайд үр тариа тариалсан бөгөөд урьдчилсан байдлаар 10000-аад тн улаанбуудай авахаар тооцоолжээ. Тэжээлийн ургамал 5000 гаруй га-д, тосны ургамал 2000-аад га-д тариалсан. Архангай аймгийн хувьд ургац хураалтын явц ид явагдаж байна. Бид Төвшрүүлэх сумын Бага хангай компаний талбайд очиж тариалалтын болон туршилтаар тарьсан үрүүдийн ургалттай танилцахаар очсон юм. Аймгийн ХХААГ, Бага хангай компани үр, сортынхоо чанарыг сайжруулах зорилгоор Дархан хотын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран долоон төрлийн сортын улаанбуудайг орон нутагтаа туршиж байгаа ажээ.
Бага хангай компани нь 1992 онд байгуулагдаж, улсын тэргүүний тариаланч хамт олон болсон байна. Тус компани нийт 1800 га эргэлтийн талбайтай, жилдээ 900-1000 га-д тариалалт хийдэг байна. Биднийг очиход тариа хураалтын ажилд 20-30 хувьтай байна гэлээ. Өнгөрсөн жил 400-аад сая төгрөгийн парк шинэчлэлтийг хийжээ. Архангай аймгийн газар тариалан эрхлэлтийн гол бүс нутаг нь Төвшрүүлэх сум бөгөөд сумын 2-р багт нийт 20 гаруй аж ахуйн нэгж, иргэн тариалан тариалсан байгаа юм. Ургац сайн байгаа хэдий ч зарим улаанбуудай чийгтэй, шигүү ургасан газраа ногоон туяатай байгааг хэлж, ямартай ч хугацаандаа 100 хувь хурааж дуусгана хэмээн тариаланчид хэлж байлаа.
Тариаланчид бүх тариалангийн талбайгаа хашиж хамгаалсан учраас энэ жил эрсдэл багатай улаанбуудайгаа хурааж авч байна.


















